Орчин үеийн медеа урлаг хаашаа явж байгаа вэ ?

Хүн төрлөгтөн бий болж нийгэмшиж соёлжиж эхэлсэнээр хэвлэл мэдээлэл нь эерэг ба сөрөг гэсэн хоёр дүрд тоглож тоголсоор олон зуунийг өнгрөөжээ. Хэл яриа л гэхэд ерөнхий утгаар нь дүгнэх юм бол хүнийг байглаас хараат орон зай цаг хугцаанд хүлэгдэгч, өчүүхэн дорой адгуус байх нүгэл зовлонгоос гэтэлгэсэн агуу хүчин билээ. Хэл яриа хүний төсөөлөл сүсэг бишрэл ухааныг тэжээж мэдлэг чадварийг үеэс үед боловсронгуй болгон уламжлуулан үлдээсэн гол хэрэгсэлийн эх үүсвэр,үйл хөдлөл судар шаштир, сонин, дүрслэлээр мэдээллийг солилцон хөгжиж олон зууны туршид хэл ярианаас эхлээд мэдээллийг олон хэлбэрээр харилцаж төрөл бүрээр  мэдээлийг солилцсоор ирсэн. Мэдээлэл болон мэдээлийн хэрэгсэл нь гэрлийн хурдаар зуу зуун жил дэвшин хөгжсөөр мэдэээлийн хэрэгсэлийн эхэн үеэс үзвэл сонин радио телвиз, зэрэг нь өнгөрөгч үед эрчийг авч байсан бол одоо мэдээллийн хэрэгсэл нь ердөө цорийн ганц товчлуураар өөрийн хүссэн мэдээлэл хүссэн хэрэгцээт зүйлээ олох боломжийг ологжээ. Гэсэн хэдий ч өнөөдөр дэлхийн хэмжээнд дэвшилтэт технологи бий болон хөгжснөөр олон саашаалтай талийг оновчтой болон ашигтай талаас нь харгалзан сөрөг талийн үзүүлэлтүүдийг нөхөх хэлбэрээр хөгжиж байна. Өнөөгийн дэлхийн хэвлэл мэдээлийг интернэт ертөнцөөс  авч, дэлхий нийт хүн амын тийн хагас нь мэдээлийг хормийн дотор олж өөрт ашигтай хэлбэрээр эргүүлж өсөн хөгжиж чадаж байгаа нь сайшаалтай. Үүнэс үзвэл өөрийн үе тэнгийн залуусийн амьдралийн хэв маягаас дүгнэн үзвэл  аж амьдралийн бүхийл зүйлсийг цахим хэлбрээр шийддэг байна. иймээс цахим ертөнц нь орчин үеийн хүний амьдарлийн хэв маягийн салшгүй нэгэн хэсэг болохийн хэрээр өөрийн  хиймэл ертөнцийг бий болгож байгаа нь нийгэмийн харилаа, сэтгэл зүй, олон нийтийн соёлийн хөгжилд нөлөөлөх олон нийтийн хүчин зүйл болов. Хүүхдүүдийг видио тоглоомоор, залуусийг нийгмийн сүлжээгээр, бүсгүйчүүдийг суртчилгаагаар , эрчүүдийг видиогоор эрэхшээлдээ авч дотоод ертөнцийг нь далд ухамсарийн эрэлт хүсэлтээр нь хангаж нийгэм бодит ертөнцөөс ангид оршин байлгаж эрэхшээлдээ оруулхаас гадана олон сая компютерийг холбосон цахим сүлжээ нь дэлхий дахнийг нэгтгэж тэр хүрээ нөлөөгөөрөө эгэл жирийн хүнээс улс орныг хүртэл эрхшээлдээ авах болсон. Цахим ертөнцийн мэдээлэл харилцааний орон зайд цаг хугцаа орон зай аливаа хязгаарлалт болон сүлжээний  ямар нэгэн зөвшөөрөл, мөнгө санхүү, төр засгийн элдэв дарамт аль нь ч үгүй хэн бүхэнд нээллтэй чөлөөтөйгөөр өөр хоорондоо агуулга тэмдэгт бүхий хэлбэрийг солилцох дамжуулах хэрэглэх болсон нь хүн төрлөгтний амьдрах ертөнцөд цоо шинэ ертөнцийг дагуулсан юм. хүн мэдээлэл технологийн хэрэгсэлийн нөөц боломжийг улам бүр төгс болгох тусмаа төдий чинээ түүнийхээ эрхшээл нөлөөд автах болсон нь энэ үеийн үнэн бодит байдал.
Хэвлэл мэдээлэл гэдэг бидний юу бодохыг заадаг болсон уу? Биднийг удирддаг болсон уу?

Comments