Instagram гэж юу вэ?

Интернэтийн хэрэглэгчид хэдийнэ “Instagram”-тай танилцаж, фото зураг солилцон, тэдгээрт сэтгэгдэл бичих найз нөхдийн өргөн хүрээ үүсгэжээ. Гар утасны энэ сүлжээг сэтгүүлчид ч ашиглах болсон.Instagram гэдэг нь фото зураг солилцох интернэтийн олон нийтийн сүлжээний үнэгүй программ юм.
  Гар утасны тусламжтайгаар авсан фото зургаа хаана, хэзээ, ямар байдлаар авсан мэдээлэлтэй нь хамт энэ программ дээрээ байрлуулж, нийтэд үзүүлэн санал сэтгэгдлээ хуваалцдаг. Мөн янзалсан зургаа Facebook, Twitter, Flickr, Foursquare, Posterous болон Tumblr зэрэг цахим шуудангаар илгээх боломжтой. Энэ программыг одоогоор дэлхий дээр 15 сая гаруй хэрэглэгч ашиглаж байна.
  2010 онд анх бий болсноос хойш 400 сая ширхэг фото зургийг оруулжээ. Instagram-ыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ашигладаг аж. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр авсан зурагнуудаа байршуулжээ.
  Саяхныг хүртэл зөвхөн “Apple” компанийн iPod, iPhone, iPad зэрэг утсанд  ашиглагддаг байсан бол  одоо Android системтэй гар утсанд суулгах боломжтой болсон байна. Программыг App Store, Google Play-ээс татаж авна. Facebook, Twitter-ээс гадна гар утсан дээр тань бүртгэлтэй хүмүүс шууд сүлжээний “найз” болдог байна.
  Өнөөдөр дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй Facebook сүлжээ Instagram-ын эрхийг нэг тэрбум ам.доллараар худалдаж авахаар болоод байгаа билээ. Ирэх зургадугаар сард худалдан авалтын төлбөрийг дуусгавар болгох аж.   

Comments