Дүрийн задаргаа /Отелло жүжиг/

Отелло эмгэнэлт жүжгийн Ягогийн дүр дээр задаргаа хийхээр сонголоо.Энэ дүрийг онцлох болсон гол шалтгаан нь тэрээр Отелло жүжгийг хурцалж байгаа чухал хүн.Хэдий түүний ааш араншин бялдууч , муу дүрээр илэрч гардаг ч нэг талыг барилгүй хоёр өнцгөөс авч задаргаа хийлээ.Ягогийн дүр нь бусад дүрүүдээс
Тууштай байдал
Албан тушаалын төлөө юуг ч золиослоход бэлэн
Алсын хараа
Гүйлгээ ухаан
Санаа муут
Хүний алдаа дутагдлыг олж харах чадвартай ажигч гярхай
Бусдын дунд хор яаж хутгахаа нарийн төлөвлөдөг
Итгэлт андын дүр исгэдэг
Бодлоготой дараачийн алхамаа хийдэг
Бялдууч
зэрэг зан чанар нь Ягогийн дүрийг бусад дүрүүдээс хурцаар тодотгож өгч байна.Албан тушаалын төлөө юуг ч золиослоход бэлэн гэж үзсэний учир нь өөрт байж болох бүхий л хүн чанараа гээн зөвхөн албан тушаал ч гэлтгүй Отеллогийн хэргэм зэрэгт ч санаархдаг.Отелло Дездоман хоёрын дунд яс хаяж , Радригод Кассиог алах хэрэгтэй гэсэн санаа гаргаж өөрийнхөө хэргийг дараа нь баригдуулахгүйн тулд Радригог шархтахад нь нэмж хутгалж алдаг.Үүгээр ч зогсохгүй эхнэрээ алсан нь хүртэл өөрийнх нь зорилгод гай болох хэнийг ч устгаж чадах нь юу г ч золиослоход бэлэн байгаа нь харагдана.Тэрээр хор хутгаж , яс хаях болгондоо энэ үйлдлийг хийвэл дараа нь хэн яах , тэгээд хариу үйлдэл юу хийхээ ч төлөвлөж боловсруулдаг нь гүйлгээ ухаантай гэж бодох тодорхой шалгаан болно.Санаа муут гэдэг нь Ягог хурц болгож буй гол чанар.Өөрийн зорилгоо биелүүлэхийн тулд хэнийг ч золиосолж чаддаг.Үүний тод жишээ нь хамаг булхайг нь дэлгэж магадгүй гэсэн чинээлэг Радриго болон эхнэр Эмилиг хөнөөдөг үйлдэл нь юм.Хэрвээ тэрээр ямар нэгэн хэрэгт уналаа гэхэд энэ хоёр хүн байхгүй болвол хэн ч төлөвлөгөө , хийсэн зүйлсийг нь илчилж чадахгүй хэмээн бодсондоо л тэр.Энэ үйл явдал нь Отелло жүжгийн V бүлэг дээр буюу тайлал хэсэг дээр өрнөдөг.Хэдий энэ нь түүний хорон санааг илтгэж байгаа ч нөгөө талаас харвал өөрийн зорилгодоо хандаж буй тууштай зангийн илрэл байж болно.Яго дүрийн зорилгийнхоо төлөө тууштай тэмцдэг чанар нь одоо үед хэрэгэй чанаруудын нэг.Өөрийн зорилгийг биелүүлэх төлөвлөгөөндөө бусдын алдаа дутагдал дээр дөрөөлж хор хутгадаг ажигч гярхай байдлыг онцлох нь зүйтэй.Яго хэзээ ч бодлогогүй алхам хийж , сэтгэл хөдлөлдөө автаж байгаагүй.Үүнийг III бүлгийн Кассиог Дездомонтой уулзуулж тэр хоёрыг учиртай хэмээн Отеллогийн хартай зан дээр тулгуурлан цуу тараадагаар нь нотолж болно.Энэ явдлыг төлөвлөж дараачийн үр дагаврыг нарийн тоцоолсоны үндсэн дээр хийж байгаа нь тодорхой.Өрнөл хэсэг буюу IV бүлэгт Кифр арлын захирагчид Отеллог муу хүн болж харагдуулах төлөвлөгөө нь ч амжилттай хэрэгждэг.Ягогийн дүрийг өөрийн хувьд дүгнээд сайн талаас харахыг бодлоо.Хүн өөрийн зорилгодоо эзэн нь байж үнэнч тууштай байх хэрэгтэй гэдгийг харж болохоор санагдлаа.Хэдий тэр өөрийн гараар Оттело , Дездоман хоёрт муу үйл хийгээгүй нь аливаа зүйлийг их төлөвлөж , үр дагавартай нь нягталж хийдэг нь харагдана.Багаасаа ордонд байсан нь ойлгомжтой учир нь Кассиотой тэнцэхүйц эрх мэдэл , суудалд өрсөлдөж байгаа нь нэр хүндийн хувьд тийм муугүй ч тэрнээсээ илүү ихийг олж авахын тулд зүтгэл гаргаж байгааг нь онцолж харч болно.Хэдий тэр муу талын дүр гэлээ ч энэ жүжгийг хурцалж байгаа гол дүр мөнөөсөө мөн билээ.Хайр сэтгэл гэдэг тэмцэл итгэлцэл дунд оршдог.Харин Отелло хайртай эмэгтэйдээ итгэдэггүй байдал нь худал цууд Дездомантай ярилцалгүй хүнээс сонссоноороо итгэж байгаа явдал нь харуулна.Мөн тэрээр хартай байдлаасаа болж л Дездоманыг хөнөөдөг.Түүнд Ягод итгэхгүй байх арга зам байсан.Төгс хүн гэж хаана ч үгүй.Тиймээс “Отелло” жүжиг дээр яг нэг дүрийг сайн тал , муу тал гэх аргагүй юм.

Comments