чимээгүй хашгираан

ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ нэвтрүүлгийн ээлжит дугаар "Чимээгүй Хашгираан"
Сургуульд сурч байгаа 9 хүүхдээс ярилцлага авахад тэдний гурав нь бэлгийн дарамтад орж байснаа нэвтрүүлгийн үеэр ярьсан юм. Мөн бүх хүүхдүүд зодуулж, дарамтлуулж доромжлуулдаг тухайгаа хэллээ. Ярилцлага өгч байхдаа нүдэнд нь нулимс цийлэгнэж, юу болсоноо үзүүлэхдээ харц, биеийн хэлэмжээрээ шууд ойлгуулж байсан юм.
12 жил сургуульд сураад төгсөж байгаа тэд хуулан бичихээс өөр эрдэм өвөртөлж чадахгүй байна. Зохион бичлэг, эссэ бичиж чадахгүй ахлах ангийн нэг сурагч 10-ын дотор л бодож чаддаг гэв. Үүнээсээ ичдэг гээд уйлж байлаа. Ярьж, сонсож чадахгүй хүүхдүүдийн ХАШГИРААНЫГ бид тоохгүй өнгөрч огт болохгүй
ГЭСЭН байна
ЭХ сурвалж  EAGLE NEWS

Comments