Вакцин
   Нийгмийн харилцаанд өдөр тутамд оролцож буй өөрсдийгөө би бүтээгдэхүүн гэж тодорхойлмоор байна.Яагаад заавал бүтээгдэхүүн гэж нэрлэж байна вэ гэвэл тун энгийн.Бид бүхэн нэг нутаг дэвсгэр дээр амьдарч,нэг л хэвийн мэдээлэл,хүрээлэл дунд оролцож яг л үйлдвэр дотор нэг хэв загварт баригдсан олон хуулбарууд шиг байгаад учир  байгаа юм.Хэрвээ хэзээ нэгэн цагт хордож ялзралд ороход нийгмийг бүхэлд нь эмчлэх аврал нь вакцин байлтай.

  Харин энэ вакцин бол манай нийгмийн өндөрлөгт суугаа эрх мэдэлтэнгүүд.Тэд бүтээгдэхүүнүүдээ эмчлэх болохоос оюун санааны үхэлд оруулах ёсгүй.Гэвч өөрийн гэсэн дархлаагүй зөвхөн төрөөс харж шимигчилдэг хорхойг энэхүү хорт вакцинтай адилтгаж болох юм.Тэд муу вакцины бодисоос хэдийнээ хүртэж үүний адилаар сэтгэж өөрсдийн вирусыг агаарт цацаж байна.Цацагдсан энэ вирусын үзэл суртал агаарын замаар халдварлаж уусан шингэсээр...

  Нэгэн жишээг татвал Малайз 1960-д оны үед загасчны хот гэхэд хэлсдхээргүй тийм л буурай орон байсан үе саяхан.Тэндэх хот суурингуудаас хамгийн шилдэг нь гээд онцлоод цохчих зүйл бараг үгүй байлаа.Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хирээр төрийн тэргүүний суудалд зөв хүнээ сонгож чадсан гэдгийн нотолгоо нь одоогийн Азийн томоохон төлөөлөл хөгжингүй улс болсон нь юм.Өөрийн гараар баялга, эрх мэдлийг босгодогтой адил өөрийн гараар сүйтгэж нурааж ч болдог юм.Харин бүтээн байгуулж босгох уу? Огт үгүй хийж нураах уу?гэдэг тухайн орны төрийн тэргүүнтэй шууд холбоотой асуудал юм.
 
  Хэдий өндөр технологийн бодис байлаа гээд найрлага нь асуудалтай бол юунд ч нөлөөлж чадахгүйтэй адил хэдий өндөр боловсролтой байлаа ч үзэл суртал бодлого нь буруу бол улс орны хөгжил бүгд урвуу хамааралруу л хөгжих юм.Сэлүүрчин завиа зөв залуурдахын тулд яг зорьсон газар хүртлээ нэг тийшээ хоёр гараа жигд сэлүүрддэг харин эсрэг тийшээ сэлүүрдвэл хаана ч хүрэхгүй яг л нэг газраа гацаж магадгүй ирэх давалгаанд хөмөрхийг ч үгүйсгэхгүй. 
  Үнэн хэрэгтээ бүтээгдэхүүнийг хордож ялзархаас авардаг зүйл нь вакцин гэдэг нь тодорхой боллоо.Харин хорт найрлагатай вакцин буюу төрийн өндөрлөгүүдийн ялзарсан үзэл суртал,хөгжлийн бодлогийг эмчлэх зүйл нь юу байх вэ?

                                                               

Comments