Үндэсний аюулгүй байдлын нэн чухалчлах салбар хүнс хүнсний бүтээгдэхүүн бөгөөд эрүүл мэндийн аюулгүй байдал юм . Манай улсын хүнсний асуудлыг авч үзвэл нийт хүнсний бүтээгдэхүүний 70 орчим хувийг БНХАУ-аас импортлон оруулж ирж байгаа нь чанар эрүүл ахуйн ямар ч шаардлагыг хангахгүй байх нь олонтой . Манай улс хүн амын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох хүнсний ногоо, мах, будаа, амттанууд нь 2010 оноос хойш дотооддоо үйлдвэрээр хангах бүрэн боломжоор хангасан байгаа нь маш сайшаалтай.
ISO-9001 олон улсын стандартыг нэвтрүүлж эрүүл хэрэглээг нэмэгдүүлэх зарчмаар дотоодын үйлдвэрийг хөгжүүлэн зах зээлээ өргөжүүлэн хөгжүүлж байгаа нь эрүүл ахуйн шаардлагийг хангаж байна. Гэвч шаардагдах шаардлагад нь хангагдахгүй хүнс хүнсний бүтээгдэхүүнүүд олон. Тодруулбал хэл боомтоор олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд нь чанарын шаардлага хангахгүй хураадаг хэдий ч иймэрхүү бүтээгдэхүүнүүд нь худалдаалагдсаар байна. Сүүлийн үед дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэх хандлагатай болсон нь сайшаалтай ч бид дотооддоо үйлдвэрлэдэггүй, хүний өдөр тутмын зайлшгүй хэрэглээ болсон хүнсний бүтээгдэхүүнийг импортынхоор орлуулж байгаа нь үнэн шүү дээ.
 Импортоор оруулж ирсэн бүтээгдхүүн дундаас бид лаазалсан болон савалсан бүтээгдхүүнийг өргөнөөр хэрэглэдэг учир дотоодын бүтээгдэхүүнүүд импортын бүтээгдхүүний амт болон хямд байдлыг гүйцдэггүй.
Хугацааны хувьд тодорхой бус хэдий хугцаанд халагдсан нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүнүүд худалдаалдаг . Хэл гааль дээр мэргэжлийн хяналт шалгалтаар орж шалгагдаг ч энэ байдал байсаар л байдаг.  Бүтээгдэхүүний шошгын шаардлага хангаагүй бас бус генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнд зах, сүлжээ дэлгүүр, жижиг хүнсний дэлгүүрүүдээр худалдаалагдаг. Үүнийг мэдээд худалдан авалт хийдэггүй хүмүүс байхад мэдсэн мөртлөө худалдан авалт хийдэг хүмүүс ч цөөнгүй байдаг. 
 2016 оны байдлаар Мэргэжлийн хяналтын байгууллага улсын хэмжээнд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 827 аж ахуйн нэгж байгууллага, 2271 иргэн, нийт 3011 объектод хяналт шалгалт хийжээ. Урьдчилан сэргийлэх шалгалтын явцад давхардсан тоогоор 2942 зөрчил илрүүлж газар дээр нь 1868 буюу 65,9 хувийг арилгуулж эрсдэл үүсэхээс сэргийлсэн.
Шошгын зөрчилтэй, хугацаа дууссан бүтээгдэхүүнүүдээс дурдвал: “Скай” ХХК-ийн импортлосон “Ghana” /115гр/ шоколад, “Мандах газар” ХХК-ийн импортлосон “Амин дэмийн бэлдмэл” 2 төрөл /40гр, 500гр-аар савлагдсан/, ”Бишрэлт трейд” ХХК-ийн Солонгос улсаас импортлосон /“АВС”-1297,“Fruits candy” нэрийн чихэр, 8 төрлийн печень /Cateau white, ZEC, Sandblack, Buttercoconut, wafflemate, chicchoc, binch, kancho/, Герман улсад үйлдвэрлэсэн /karinaweibe шоколад, “Кингдом” ХХК-ийн хэвийн боов, “Мөнх дуут” ХХК-ийн бууз, “Манлай сүү” ХХК-д үйлдвэрлэсэн цөцгийтэй тараг, иргэн Б.Энхбаярын үйлдвэрлэсэн “Нийслэл” нэрийн хэвийн боов зэрэг байжээ.
Эгнэж хяналт шалгалт, шаардлаг тавьсан боловч чанарын шаардлага хангагдаагүй бүтээгдэхүүнүүд одоог хүртэл худалдаалагдсаар байна. Сүлжээ дэлгүүрүүдээр гэхэд л хугцаа нь дуусахад долоо хоног дутуу барааг хямдруулж нэгийн үнээр хоёр гэж суртчилан зарах нь олон. Зарим нэг бараа бүтээгдэхүүнийг жижиглэнгийн худалдааны дэлгүүрт хугцаа дуусан огноог үйлдвэрлэсэн огноо гэж тайлбарлах нь багагүй таардаг.
Энгээд бодохоор Бид эрүүл хүнс харэглээд байна уу ? Аль эсвэл муудаж муудхаас сэргийлсэн бодисоор дүүрэн олон сар жил хадгалсан хүнс хэрэглээд байна уу ? Гэдэг л асуудал тулгамдаж байна.

Comments